Үйлчилгээний нөхцөл

Төлбөр
Үйлчилгээний төлбөрийг бүрэн хүлээн авсаны дараа таны цагийг баталгаажуулахыг анхаарна уу. Төлбөр шилжиж ороогүй тохиолдолд захиалга баталгаажаагүй бөгөөд манай байгууллага ямар нэг хариуцлага хүлээхгүй болно. Ачаалалтай үед түрүүлж түрүүлж төлбөрөө хийж цаг захиалсан захиалагчийн цагийг бүртгэх болно. Зураг авалт үргэлжлэх цагаас өмнө дууссан тохиолдолд анх захиалга өгсөн зураг авалт үргэлжлэхээр тооцсон буюу захиалгын цагаар төлбөрийг тооцно.

Захиалга цуцлалт
Бид төлбөр бүрэн төлөгдөж баталгаажсан захиалгыг эцсийн захиалга гэж үздэг тул төлбөрийг буцаах боломжгүйг анхаарна уу. Та захиалгыг өөрчлөх хүсэлтэй бол 24 цагийн өмнө мэдэгдэх ба бид нэмэлт төлбөргүйгээр таны захиалгыг өөрчилж болно.

Хоцролт
Урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлаас хамааран та захиалга хийсэн цагаас хоцрох тохиолдолд урьдчилан бидэнд мэдэгдэнэ үү. Бусад захиалгаас хамаарч таны захиалсан цагт нөлөөлж болохыг анхаарна уу.

Илүү цагийн төлбөр
Хэрэв таны захиалга хийсэн цаг хангалтгүй, нэмж цаг захиалах шаардлагатай тохиолдолд 95905686 дугаар болон студи хариуцсан ажилтан руу холбогдон сунгах боломжтой эсэхийг лавлана уу. Мөн таны захиалсан цагийн араас захиалга байгаа тохиолдолд цаг сунгах боломжгүй болохыг анхаарна уу.

Цаг сунгалт нь нэг цагийн 150,000₮-өөр бодогдоно.

Мөн танд зураг авалтын өмнөх 0-1 цагийг бэлтгэл цаг гэж тооцох ба энэ цаг нь таны захиалга хийсэн цагт орохгүй. Танд нэмэлт бэлтгэл цаг хэрэгтэй, зураг авалт хийхээс өмнө тайз засах шаардлагатай тохиолдолд нэмэлтээр бэлтгэл цаг авч болно.

Таны үүрэг
Авто машин, амьтан, гал ус, шингэн зүйл, энгийн утаа, өнгийн утаа бусад зүйлийг зураг авалтанд хэрэглэхдээ захиалга баталгаажихаас өмнө заавал мэдэгдэнэ.
Заал түрээсийн байр болон гадаах талбайд архи, пиво, вино алкахолын төрлийн зүйл хэрэглүүлэхгүй бөгөөд хэрэглэсэн тохиолдолд зураг авалтыг үргэлжлэхийг зогсоож, нийт төлбөрийг нэхэмжлэх болно.
Студи түрээсэнд дагалдаж буй тоног төхөөрөмж бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж эвдрэлтэй тохиолдолд мэдэгдэнэ үү.

Тоног төхөөрөмжийг зөв ашиглах, шаардлагатай тохиолдолд тусламж, зааварчилгаа авна уу.

Тоног төхөөрөмжийг ашиглахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, зөвхөн ашиглах ёстой төрөл, ажиллагаагаар ашиглана уу.

Студи түрээслэх явцад дутсан болон эвдэрсэн, солигдсон, тоног төхөөрөмжийн хариуцлагыг харилцагч хүлээнэ.

Хэрэв студид зураг авалтын талбай дээр хүүхэд, тэжээвэр амьтан байгаа бол тэдгээр нь таны бүрэн хариуцлага юм.
Цагаан тайзны нумарсан муруй хэсэг дээр гишгэхгүй, хүнд зүйл байршуулж болохгүйг анхаарна уу.

Бид тантай хамтран ажиллахдаа үргэлж таатай байх бөгөөд танд асууж тодруулах зүйл байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

 

Mongolian Flag Монгол
English Flag English